foto1
foto1
foto1
foto1
foto1

Холбогдох утас: 70546417

Хаяг: ГСА, Шивээговь сум, "Илчлэг-Шивээ" ОНӨҮГ

Холбогдох утас: 70546417

Хаяг: ГСА, Шивээговь сум, "Илчлэг-Шивээ" ОНӨҮГ

Холбогдох утас: 70546417

Get Adobe Flash player
Мэдээллийн технологи хурдацтай хөгжиж буй энэ цаг үед та бүхэнтэй цахим хуудсаар уулзаж байгаадаа баяртай байна. Та бүхэн манай сайтад тавтай морилно уу.

Ухаалаг хэрэглэe

Хандалт

Өнөөдөр23
Өчигдөр27
Өнгөрсөн долоо хоногт75
Сүүлийн сард278
Бүгд5940

цаг агаар

МЭДЭЭЛЭЛ


 

0502.jpg - 176.88 KB

Сүүлийн үед үнэт цаасны зах зээлд “Эрдэнэс Тавантолгой” компанийн 1072 ширхэг хувьцааны дансыг иргэдэд нээж, өргөдлийг хүлээн авснаар хувьцааг эргэлтэд оруулж бэлэн мөнгө болгож байгаа тухай мэдээлэл гарах болсон. Энэ талаар Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо /МҮЦАЭХ/ болон Санхүүгийн зохицуулах хорооны мэргэжилтнүүд мэдээлэл хийлээ.
МҮЦАЭХ –ны нарийн бичгийн дарга Ц.Хуяг “Энэ асуудалтай холбоотой байгууллагуудтай мэдээлэл солилцон, хамтран ажиллаж байна. “Эрдэнэс Тавантолгой”, “Эрдэнэс МГЛ” компанийн удирдлагуудтай уулзаж, иргэдэд нааштайгаар шийдэхийг ажиллаж байна. Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ ханш унасан үед 1072 хувьцааг арилжаалах нь цаг үеийн хувьд тохиромжгүй гэж үзэж байгаа” гэв.
Өнөөдрийн байдлаар нийт 15 тэрбум ширхэг хувьцаанаас 2.475.201 иргэдийн 2 тэрбум 550 сая хувьцаа хадгалагдаж байна. Нийт 553 аж ахуй нэгжид 8.4 сая ширхэг хувьцаа бий. Үлдсэн хувьцаа төрийн мэдэлд бүртгэлтэй ажээ.
1072 ширхэг хувьцаа нь Санхүүгийн зохицуулах хороо болон аль нэг хөрөнгийн биржийн үнэт цаасны бүртгэлд бүртгэгдээгүй, хувьцааны арилжаа эхлээгүй  арилжаалах эсэх нь төр засгаас хамаарах асуудал тул энэ талаар ташаа мэдээлэл тараахгүй байхыг мэргэжилтнүүд анхааруулж байв. Мөн иргэд бэлэн мөнгө авна гэхээсээ илүү хувьцааныхаа дансыг нээлгэчхээд тухайн үнэт цаасны компаниараа дамжуулж хөрөнгийн зах зээлийн анхан шатны мэдээллийг авах хэрэгтэйг зөвлөлөө. Харин иргэд хөрөнгийн бирж дээр нээлттэй байгаа 60 гаруй компанийн аль ч хувьцааг худалдаалах, арилжаалах боломжтой гэнэ.
“Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компанийн  хувьцааг бүртгэхдээ УБЕГ-ын шинэчилсэн бүртгэлд хамрагдсан иргэдийн мэдээлэл болон Нийгмийн халамж, үйлчилгээний газрын хүний хөгжил сангаас хишиг хувь хүртсэн иргэдийн мэдээллийг үндэслэн иргэдийн хувьцааны бүртгэлийг хийсэн тухай Үнэт цаасны төлбөр тооцоо, төвлөрсөн хадгаламжийн төвийн мэргэжилтэн ярилаа.
Харин иргэдийн зүгээс 1072 ширхэг хувьцаа яагаад 1063 болсон талаар сонирхдог. Энэ нь Засгийн газрын 201 дугаар тогтоолын дагуу 2014 онд эрүүл мэндийн даатгал хэлбэрээр хишиг хувь хүртсэн иргэний 1072 ширхэг хувьцааг сая төгрөгтэй дүйцүүлж, эрүүл мэндийн даатгалын 8070 төгрөгийг 9 ширхэг хувьцаа тооцож хассан байна.
 

        9X1A3229-702x336.jpg - 70.91 KB

 

 2016 оны 03 дугаар сарын 02, 03-ны өдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар, 04-ний өдөр ихэнх нутгаар цас орж, салхи 18-20 м/с, зарим үед 24 м/с хүртэл ширүүсч цасан болон шороон шуурга шуурах төлөвтэй байгаа нь зам даваа хаагдах, халтиргаа, гулгаа үүсэх, улмаар цаг агаарын гамшигт үзэгдэл болохыг цаг уурын байгууллагаас мэдээлж байна.
Иргэд цасан шуурганы үеэр хол, ойрын замд гарахгүй байх, зайлшгүй гарах тохиолдолд дулаан хувцас, халуун хоол хүнс болон цас ухах багаж хэрэгсэл базаах, шатахууны нөөцтэй явах, автомашин, техник хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг сайтар ханган замд гарах, аль болох туулах чадвар сайтай автомашинаар зорчиж, цаг агаарын мэдээ, мэдээллийг цаг тухай бүр сонсон мэргэжлийн байгууллагаас өгч буй урьдчилан сэргийлэх мэдээг дагаж мөрдөхийг Онцгой байдлын ерөнхий газраас онцгойлон  анхааруулж байна.

Macromedia компанийн бvтээгдэхvvн болох Flash программын хамгийн сvvлийн xp-д зориулсан хувилбар нь Flash8.0 юм. Харин vista-д зориулсан хувилбар нь Flash CS юм. Энэхvv программыг Вэб сайт, видео, мультмедиа, онлайн сургалт, сурталчилгаа, тоглоом, интерфейс гэх мэт маш олон тєрлийн vйл ажиллагаанд єргєн ашиглаж байна.

Read more...

2015 онд Говьсүмбэрчүүд бидний дундаас хийж бүтээсэн ажил үйлс, онцлог амжилтаараа шалгарсан дараах 6 эрхэм аймгийн “Онцлох хүн”-ээр шалгарлаа.  2015 оны аймгийн “Онцлох хүн”-ээр Чойрын техник үйлчилгээний газрын вагон үзэгч, засварчин ажилтай Жамбалсүрэнгийн Гансүх, Боржигин чуулгын морин хуурч, хөөмийч, “Хөх толботон” хамтлагийн ахлагч Баттулгын Мөнхжаргал, аймгийн Утга зохиолын салбарын гүйцэтгэх захирал Баатарын Энхтөр, Усан спорт сургалтын төвийн багш, сур харвааны спортын мастер Бямбадоржийн Батмөнх, Сүмбэр сумын 2-р сургуулийн 9б  ангийн сурагч Сүхбаатарын Сарантуяа, Баянтал сумын 4-р сургуулийн бага ангийн багш Наваанхайдавын Шинэхүү нар шалгарсан байна. Эдгээр хүмүүстээ Говьсүмбэрчүүдийнхээ өмнөөс баяр хүргэж, ажил, амьдралын өндөр амжилтыг хүсэн ерөөе.

Read more...

ATG.jpgCSC.jpgGSA.jpgON.jpgUIH.jpgZasag.jpgerunhiilugch.jpg