foto1
foto1
foto1
foto1
foto1

Холбогдох утас: 70546417

Хаяг: ГСА, Шивээговь сум, "Илчлэг-Шивээ" ОНӨҮГ

Холбогдох утас: 70546417

Хаяг: ГСА, Шивээговь сум, "Илчлэг-Шивээ" ОНӨҮГ

Холбогдох утас: 70546417

Get Adobe Flash player
Мэдээллийн технологи хурдацтай хөгжиж буй энэ цаг үед та бүхэнтэй цахим хуудсаар уулзаж байгаадаа баяртай байна. Та бүхэн манай сайтад тавтай морилно уу.

Ухаалаг хэрэглэe

Хандалт

Өнөөдөр23
Өчигдөр27
Өнгөрсөн долоо хоногт75
Сүүлийн сард278
Бүгд5940

цаг агаар

МЭДЭЭЛЭЛ


 

2015 онд Говьсүмбэрчүүд бидний дундаас хийж бүтээсэн ажил үйлс, онцлог амжилтаараа шалгарсан дараах 6 эрхэм аймгийн “Онцлох хүн”-ээр шалгарлаа.  2015 оны аймгийн “Онцлох хүн”-ээр Чойрын техник үйлчилгээний газрын вагон үзэгч, засварчин ажилтай Жамбалсүрэнгийн Гансүх, Боржигин чуулгын морин хуурч, хөөмийч, “Хөх толботон” хамтлагийн ахлагч Баттулгын Мөнхжаргал, аймгийн Утга зохиолын салбарын гүйцэтгэх захирал Баатарын Энхтөр, Усан спорт сургалтын төвийн багш, сур харвааны спортын мастер Бямбадоржийн Батмөнх, Сүмбэр сумын 2-р сургуулийн 9б  ангийн сурагч Сүхбаатарын Сарантуяа, Баянтал сумын 4-р сургуулийн бага ангийн багш Наваанхайдавын Шинэхүү нар шалгарсан байна. Эдгээр хүмүүстээ Говьсүмбэрчүүдийнхээ өмнөөс баяр хүргэж, ажил, амьдралын өндөр амжилтыг хүсэн ерөөе.

 ГОВЬСҮМБЭР АЙМГИЙН “2015 ОНЫ ОНЦЛОХ ХҮМҮҮС”-ийн товч мэдээлэл

Чойр техник үйлчилгээний газрын вагон үзэгч, засварчин ажилтай Жамбалсүрэнгийн Гансүх 

Галт тэрэг угтан авах, үдэн гаргаж өгөх үедээ гүүшингийн гэмтлийг удаа дараа илэрүүлж гарч болзошгүй элсдэлээс урьдчилан сэргийлж ажилласан. Тэрээр нийт 159 вагонд засвар үйлчилгээг бие даан гүйцэтгэсэн.

2015 оны 08 сарын 15-ны өдөр 21-р зөрлөг дээр вагон үзэж яваад ачааны вагон дотор нүүрсэнд дарагдсан 2 иргэний алтан амийг аварсан ачтан билээ. Тэрээр эдгээр амжилтуудаараа Монголын Төмөр замчдын үйлдвэрчний эвлэлийн холбооны “2015 оны онцлох хүн-“ээр шалгарсан.  

Боржигин чуулгын морин хуурч, хөөмийч, “Хөх толботон” хамтлагийн ахлагч Баттулгын Мөнхжаргал 

Өөрийн бие даасан “Монгол хүү” уран бүтээлийн тоглолтоо хийж аймгийн иргэддээ хүргэж өндөр үнэлэлт авсан. Хубилай сэцан хааны мэндэлсний 800 жилийн ойн баярын концерт, олон улсын “Хөөмэйн баяр”, Монголын Урлагийн ажилтны холбоо байгуулагдсаны 40 жилийн ойн “Их урлаг” тоглолтод “Хөх толботон хамтлагийн хамт Говьсүмбэр аймгаа төлөөлөн оролцсон,  Азийн урлагийн 14-р их наадамд чуулгын уран бүтээлчдийн хамт Монгол улсаа төлөөлөн оролцсон. UBS телевизээс зохион байгуулсан “Хөхөө намжил” морин хуурчдын олон улсын шоу нэвтрүүлэгт оролцож шилдэг 15 оролцогчийн нэгээр шалгарсан. Боржигин морин хуур, Монгол өв соёлоо сурталчилан хүүхэд залууст өвлүүлэн сургаж аймаг орон нутгийнхаа нэрийг өндөрт өргөж яваа манай шилдэг залуу уран бүтээлчдийн нэг юм. 

Говьсүмбэр аймгийн утга зохиолын салбарын гүйцэтгэх захирал Баатарын Энхтөр

 Говьсүмбэр аймагт 20 жилийн дараа Монголын Зохиолчдын Эвлэлийн шагналыг авчирсан болон Монголын утга зохиолын "шүүмжлэл судлалаар" тэргүүн байр эзэлж аймаг орон нутгаа сурталчилсан. 

Аймгийн Номын сантай хамтран Ном эрдэм аян, Номын баяр, “Найргийн зөн” хүүхдийн яруу найргын наадам, Зохиогч уншигчдын уулзалтыг 2 удаа тус бүр хамтран зохион байгуулалцсан. Аймгийн уран бүтээлчдийн бүтээлийг сурталчилан таниулах, олон түмнийг соён гэгээрүүлэх чиглэлээр “Говьсүмбэр утга зохиол” фэйсбүүк хуудас, твиттерийг тогтмол хөтөлж мэдээлэл хүргэн ажилладаг. “Утга зохиол урлаг” сонины бүтэн жилийн дугаарыг 10 уран бүтээлчид өөрийн зардлаар захиалан уншуулж байна. 

Усан спорт сургалтын төвийн багш, сурын спортын мастер Бямбадоржийн Батмөнх

2008 оноос эхлэн үндэсний сур харвааны спортыг сонирхон хичээллэж, аймаг, бүсийн тэмцээнээс 30 гаруй медаль хүртсэн. 2015 онд аймгийн аварга шалгаруулах харваанд түрүүлсэн, Үндэсний сур харвааны улсын отго харваанд 34 оноогоор мөнгөн медаль хүртэж, “Сур харвааны спортын мастер” цол хүртсэн. 

Өөрөө хичээллэхээс гадна 2009 оноос сур харвааны спортоор шавь бэлтгэж эхэлсэн. Түүний шавь нараас сурын харвааны аймгийн мэргэн 3, сурын харвааны “Спортын мастер” 4 төрөн гарсан. 

 2014 оноос эхлэн усан спорт сургалтын төвийн багш, дасгалжуулагчаар ажиллаж, усан спортын сургалт, секцийг хичээллүүлж 200 гаруй шавь бэлтгэн гаргаад байна. Үүнээс усан спортын 2-р зэрэгтэй 2, 3-р зэрэгтэй 3 тамирчин бэлтгэгдэн гараад байна. Мөн энэ онд зохион байгуулагдсан “Энгүй тал” цомын тэмцээнээс шавь нар нь 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртэж усан спортын төрлөөр анхны медалиудыг аваад байна. 

Сүмбэр сумын 2-р сургуулийн 9б ангийн сурагч Сүхбаатарын Сарантуяа 

 

2015 онд Хас банкны нэрэмжит өсвөр үеийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль, Хэнтий аймгийн Баянмөнх сумын сургууль үүсэн байгуулагдсаны 80 жилийн ойн нэрэмжит 100 буудалт даамны тэмцээний насанд хүрэгчдийн ангилалд мөнгөн медаль, 14-16 насны ангилалд алтан медаль,  Монгол Улсад даамны спорт үүсч хөгжсөний 50 жилийн ойн Спортын дэд мастераас дээш зэрэгтэй тамирчдын дундах насанд хүрэгчдийн 100 буудалт даамны тэмцээнээс хүрэл медаль хүртсэн амжилтыг үзүүлсэн. 100 буудалт даамны азийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож 17 насны ангилалд үндсэн төрөлд мөнгө, түргэн тоглолт болон рапид төрөлд тус бүр хүрэл медаль хүртсэн.  Даамны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд  оролцох эрх олгох сонгон шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртэж, Голланд улсад болсон ДАШТ-нд Монгол Улсаа төлөөлөн амжилттай оролцсон. Эдгээр амжилтуудаараа “Даамны спортын дэд мастер” цол хүртсэн шилдэг тамирчдын нэг юм. 

ATG.jpgCSC.jpgGSA.jpgON.jpgUIH.jpgZasag.jpgerunhiilugch.jpg