foto1
foto1
foto1
foto1
foto1

Холбогдох утас: 70546417

Хаяг: ГСА, Шивээговь сум, "Илчлэг-Шивээ" ОНӨҮГ

Холбогдох утас: 70546417

Хаяг: ГСА, Шивээговь сум, "Илчлэг-Шивээ" ОНӨҮГ

Холбогдох утас: 70546417

Get Adobe Flash player
Мэдээллийн технологи хурдацтай хөгжиж буй энэ цаг үед та бүхэнтэй цахим хуудсаар уулзаж байгаадаа баяртай байна. Та бүхэн манай сайтад тавтай морилно уу.

Ухаалаг хэрэглэe

Хандалт

Өнөөдөр23
Өчигдөр27
Өнгөрсөн долоо хоногт75
Сүүлийн сард278
Бүгд5940

цаг агаар

МЭДЭЭЛЭЛ


 

“Илчлэг-Шивээ”ОНӨҮГ-ын захирлын 20....
оны....сарын....-ны өдрийн А/... тоот
тушаалын ..... дүгээр хавсралт

АЛБАН ТОМИЛОЛТЫН ЖУРАМ

    Энэхүү журмын гол зорилго нь томилолтоор ажил гүйцэтгэгчдийн үйл ажиллагаатай холбогдон гарах харилцааг зохицуулахад оршино.
    Энэхүү журмыг захирлын зөвлөлийн хурлаар хэлэлцэн тушаалаар баталгаажуулан мөрдөж эхлэнэ.
                НЭГ: Албан томилолт олгох
1.1    . Байгууллагыг төлөөлж гадаад дотоодод албан ажлаар томилогдон ажил үүрэг гүйцэтгэхээр явж байгаа ажилтанд албан томилолт олгох,
1.2    . Албан томилолтын үнэмлэхийг байгууллагын захирал баталсан албан томилолтын удирдамжийг үндэслэн Архив, бичиг хэргийн ажилтан олгох.
1.3    . Албан томилолтын удирдамжинд томилолтоор очоод ажиллах газрын хаяг, нэр,хугацаа, гүйцэтгэх ажил үүргийг тодорхой бичсэн байх,
1.4    . Албан томилолтын удирдамж, албан томилолтын үнэмлэх нь нэг дугаараар дугаарласан байх ба дугаарыг дардасаар тэмдэглэх,
1.5. Ажилтан авто машины жолоо барин ажил үүрэг гүйцэтгэж байгаа ажилтантай явж буй тохиолдолд томилолтын удирдамж тусгайлан бичих шаардлагагүй, зөвхөн ажил үүрэг гүйцэтгэгчийн албан томилолтын удирдамжийн дагуу ажил гүйцэтгэгдсэн гэж үзнэ.
ХОЁР: Албан томилолтын тайлан бичих

2.1    .Албан томилолтын үнэмлэх авсан ажилтан удирдамжинд заасан ажил үүргийг хугацаанд нь чанартай сайн гүйцэтгэх,
2.2    .Албан томилолтоор ажилласан тухай бүртгэлийг тухайн байгууллагаар тэмдэглүүлж баталгаажуулсан байх,
2.3    .Албан томилолтын хугацаа дуусаад буцаж ирснээс хойш 3 хоногийн дотор багтаан албан томилолтоор гүйцэтгэсэн ажлын тайланг бичиж захирлаар хянуулан гүйцэтгэсэн ажлын хувийг албан томилолтын үнэмлэхэн дээр тэмдэглүүлсэн байх,
2.4    .Захирлаар хянуулж баталгаажуулсан албан томилолтын үнэмлэхийг дагалдах бичиг баримтын хамт байгууллагын санхүүд буцаж ирснээс 3 хоногийн дотор   багтаан хүлээлгэн өгсөн байх.
2.5    .Албан томилолтын үнэмлэхний дагалдах бичиг баримтанд хамрагдах зүйлд:
а/ Албан томилолтын удирдамж
б/ тээврийн хэрэгслээр зорчсон байдлын илтгэх баталгаатай тасалбар
в/ Албан томилолтын хугацаанд буудалд байрласан бол  буудлын бичиг       
г/ Албан томилолтын хугацаанд ажил үүрэг гүйцэтгэх явцад зайлшгүй гарсан    зардлыг баталгаажуулах санхүүгийн бусад бичиг баримт.
ГУРАВ: Албан томилолтын тооцоо
3.1    .Албан томилолтоор ажил үүрэг гүйцэтгэхээр явж буй албан тушаалтан өөрөө     хүсвэл томилолтын урьдчилгаа авч болох ба урьчилгааг нийт гарах томилолтын зардлын 50 хүртэл хувиар олгох,
3.2    .Албан томилолтын мөнгөн дүнг захирлын тушаалаар батлагдсан тарифын дагуу олгох,
3.3    .Албан томилолтоор 7-оос дээш хоногийн сургалт, семинарт хамрагдаж буй ажилтанд томилолтын зардлыг батлагдсан тарифын 50%-иар тооцож олгох, сургалт семинарт бүрэн хамрагдаагүй тохиолдолд томилолтын зардлыг олгохгүй байх.
3.4    .Албан томилолтоор ажил үүрэг гүйцэтгэж буй ажилтанд унаа болон буудлын зардлыг баталгаажсан санхүүгийн баримтаар олгох ба тухайн орон нутгийн зорчих тээврийн хэрэгслийн үнэ хөлсийг уялдуулсан байх.
3.5    .Гадаадад томилолтоор ажил үүрэг гүйцэтгэсэн ажилтан мөн дээрхийн адил баримт бичиг бүрдүүлэх ба гадаадад ажиллах томилолтын зардлыг тухайн үеийн гадаад валютын ханштай уялдуулан олгох.
3.6. Албан томилолтын мөнгөн дүн нь:
              Аймгийн төвд 10000 /арван мянган төгрөг/
              Улаанбаатар хот руу 25000 /хорин таван мянган төгрөг/
              Гадаад улс оронд  40000 /дөчин мянган төгрөг/

ДӨРӨВ: Хариуцлага

4.1    .Албан томилолтын тайланг бичиж захирлаар баталгаажуулсан ажил үүрэг гүйцэтгэсэн байдал 80-100%-хүртэл байвал томилолтын зардлыг 100%-иар, ажлын гүйцэтгэл 50-80% хүртэл байвал томилолтын зардлыг 80%-иар олгох, 50 % хүртэл ажлын гүйцэтгэлтэй байвал томилолтын зардлыг олгохгүй байх.
4.2    .Албан томилолтыг хувийн хэрэгцээндээ урвуулан ашигласан, удирдамжинд заагдсан үүрэгт ажлыг биелүүлээгүй тохиолдолд тухайн албан томилолтоор ажилласан хугацааны үндсэн цалинг олгохгүй ажил тасалснаар тооцох.

ТАВ: Албан томилолтын журмын үйлчлэх хүрээ, хугацаа

4.3    .Энэхүү албан томилолтын журмыг 2014 оны 12-р сарын 17-ний өдрөөс эхлэн байгууллагын хэмжээнд хүчин төгөлдөр мөрдөж ажиллана.
    



ATG.jpgCSC.jpgGSA.jpgON.jpgUIH.jpgZasag.jpgerunhiilugch.jpg