foto1
foto1
foto1
foto1
foto1

Холбогдох утас: 70546417

Хаяг: ГСА, Шивээговь сум, "Илчлэг-Шивээ" ОНӨҮГ

Холбогдох утас: 70546417

Хаяг: ГСА, Шивээговь сум, "Илчлэг-Шивээ" ОНӨҮГ

Холбогдох утас: 70546417

Get Adobe Flash player
Мэдээллийн технологи хурдацтай хөгжиж буй энэ цаг үед та бүхэнтэй цахим хуудсаар уулзаж байгаадаа баяртай байна. Та бүхэн манай сайтад тавтай морилно уу.

Ухаалаг хэрэглэe

Хандалт

Өнөөдөр23
Өчигдөр27
Өнгөрсөн долоо хоногт75
Сүүлийн сард278
Бүгд5940

цаг агаар

МЭДЭЭЛЭЛ


 

 

Хийх ажлын нэр

Хугацаа

Хариуцах эзэн

1.    Үндсэн үйл ажиллагааны талаар

1.1

Зуны улиралд халаалтын зуухнуудад урсгал засвар хийж, жигд хэвийн үйл ажиллагааг хангах нөхцлийг бүрдүүлнэ.

5-9-р сар

Инженер, засварчид

1.2

Сумын төвийн гэрээт хэрэглэгчдийг өвлийн улиралд найдвартай, чанартай дулаанаар хангаж ажиллана.

9-5-р сард

Инженер, засварчид

1.3

Алсын худаг, өргөх станцын тоног төхөөрөмжинд урсгал засвар хийж,  хэрэглэгчдийг ундны цэвэр усаар тасралтгүй, найдвартай хангана.

Жилдээ

Инженер, засварчид

1.4

Бохирын төв шугамд холбогдсон хэрэглэгчдээс гарсан бохир усыг алсын хаялага хүртэл 3,5км-т татан зайлуулна.

Жилдээ

Засварчид, бохирын слесарь

1.5

Сумын төвийн айл өрхийн хог хаягдал болон гудамж талбай, ААН, байгууллагуудын хог хаягдлыг бүрэн цэвэрлэх. 

Жилдээ

Инженер, жолооч

2. Засвар үйлчилгээ, хөрөнгө оруулалтын талаар

2.1

Нийтийн эзэмшлийн инженерийн шугам хоолой, цэвэр усны шугам хоолойг хэсэгчилж солих.

8-р сард

Инженер, засварчид

2.2

Урд болон зүүн гэр хороололын айлуудын ус түгээх, байруудад засвар хийх, аюулгүйн бүс байгуулах. 

7 сард

Инженер, засварчид

2.3

Сумын төвийн ногоон байгууламжийн усалгааны систем хийх.

5-р сард

Инженер, засварчид

2.4

Алсын 1, 2-р худагт тэмдэг тэмдэглэгээ хийж урсгал засвар оруулах. 

9-р сард

Инженер, засварчид

2.5

Сумын цэвэрлэх байгууламж барих зураг төсөв хийлгэх.

4-9-р сард

Захирал

2.6

Халаалтын 1-р зууханд их засвар оруулах, 2, 3-р зууханд урсгал засвар хийх.

9-р сард

Инженер, засварчид

2.7

Халаалтын зуухнуудын бүх цахилгаан тоноглолд урсгал засвар, үйлчилгээ хийх

6-р сард

Цахилгаанчин, инженер

2.8

Халаалтын 1-р зууханд ул ширэм, винтилятор 7,5квт-ын тоног төхөөрөмж худалдан авч суурилуулах

9-р сард

Инженер, засварчид

 

 

2.9

Зуухны машинистуудын өрөөг засварлаж ажилчдын ажиллах орчин нөхцлийг сайжруулах.

10-р сард

Инженер, засварчид

2.10

Нэмэлт усны насос, сүлжээний насос, зуухны бүх тоноглолд засвар үйлчилгээ хийнэ.

9-р сард

Инженер, засварчид

2.11

Сүлжээний 22квт шинэ насос худалдан авч тоног төхөөрөмжийн хүчин чадлыг нэмэгдүүлэх.

4-р сард

Инженер, засварчид

3. Өмч хөрөнгийн хадгалалт, хамгаалалтыг сайжруулж шинээр

тоног төхөөрөмж худалдан авах

3.1

ОНХС-ийн хөрөнгө оруулалтаар хийгдсэн бараа материал, тоног төхөөрөмжийг  данс бүртгэлд бүртгэж авах.

 

1-р улиралд

Ня-бо

3.2

Шинээр хэрэглэгч нэмэгдэж байгаатай холбогдуулан дулааны сүлжээний насосны хүчин чадлыг нэмэгдүүлж 1 ширхэг насос худалдан авч суурилуулах.

 

2-р улиралд

Инженер, нярав

3.3

Хагас, бүтэн жилээр өмч хөрөнгийн тооллого зохион байгуулж ашиглах боломжгүй болсон хөрөнгийг актлуулах саналаа Орон нутгийн өмчийн албанд хүргүүлж шийдвэрлүүлэх. 

Жилдээ

Ня-бо, инженер, засварчид

3.4

1-р зуухны винтиляторыг шинээр худалдан авна.

4-р сард

Инженер, нярав

3.5

Захирал болон нягтлан бодогчид  шинээр компьютер худалдан авч санхүүгийн программыг шинэчлэх.

1-р улиралд

Ня-бо, нярав

4. Санхүү, эдийн засгийн үр ашгийг дээшлүүлэх талаар

4.1

Санхүүгийн улирлын болон жилийн эцсийн тайлан балансыг хуулийн хугацаанд нь гаргаж холбогдох байгууллагуудаар хянуулан баталгаажуулах.

Улирал бүр

Ня-бо

4.2

Орлогоо нэмэгдүүлэхийн тулд 2-р байрны 3-р орц, хүн эмнэлэгийн шинэ барилгыг өөрийн халаалтын шугамд холбуулна.

Жилдээ

Инженер, засварчид

4.3

Гэрээний дагуу байгууллага, айл өрхөөс авах авлагыг тухай бүрд нь барагдуулж  жилийн эцэст өр төлбөргүй гарах. 

Сар бүр

Ня-бо, борлуулалтын байцаагч

4.4.

Ажилчдын цалинг 10-15%-иар нэмэгдүүлэх.

1-р улиралд

Захирал, ня-бо

“ИЛЧЛЭГ-ШИВЭЭ” ОНӨҮГАЗРЫН 2015 ОНЫ
ЖИЛИЙН ЭЦСИЙН  АЖЛЫН ТАЙЛАН

2015 оны жилийн эцсийн байдлаар манай байгууллага дараах үндсэн чиглэлийн дагуу үйл ажиллагаа явуулж байна.
1.    “Илчлэг-Шивээ” ОНӨҮГазрын үндсэн үйл ажиллагаа
2.    Санхүү, эдийн засгийн үр ашгийг дээшлүүлэх
3.    Хөрөнгө оруулалтаар хийгдсэн ажил
4.    Зуухны тоног төхөөрөмж, цахилгаан тоноглолын засвар, үйлчилгээний талаар
5.    Дотоод сургалт, нийгэм соёлын арга хэмжээ

1.    “ИЛЧЛЭГ-ШИВЭЭ” ОНӨҮГАЗРЫН ҮНДСЭН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХҮРЭЭНД:
Манай байгууллагын үндсэн үйл ажиллагаа нь  дулаан үйлдвэрлэж, цэвэр ус олборлон сумын төвийн хэрэглэгчдэд нийлүүлдэг. Нийт 29 ажилтантай. Үүнээс үндсэн 14, хөдөлмөрийн хугацаатай гэрээгээр түр үүрэг гүйцэтгэж байгаа 16 ажилтантай үйл ажиллагаагаа явуулж байна.
Энэ онд ажилчдынхаа нийгмийн асуудал дээр анхаарч, тогтвор суурьшилтай ажиллах нөхцөл бололцоог хангах үүднээс 02 дугаар сард цалинг дунджаар 27,5 хувиар нэмэгдүүлсэн.  
Халаалтын улиралд сумын төвийн 6 төсвийн байгууллага, 19 аж ахуйн нэгж,  210 айл өрхийн хэрэглэгчидтэй байгуулсан гэрээний дагуу дулаан, цэвэр усаар хангаж, бохирыг татан зайлуулж ажилласан. 
Халаалтын бус улиралд нийт 25 албан байгууллага, аж ахуйн нэгж, орон сууцны 590 айл өрх, зүүн болон урд гэр хороололын 162 айл өрхийг цэвэр усаар хангаж, бохирын шугамд холбогдсон албан байгууллага, орон сууцны оршин суугчдын бохир усыг алсын хаялага хүртэл 3 км-ийн зайд татан зайлуулдаг.

2.    САНХҮҮ, ЭДИЙН ЗАСГИЙН ҮР АШГИЙГ ДЭЭШЛҮҮЛЭХ АЖЛЫН ХҮРЭЭНД:
Манай байгууллага нь 2014 оноос “Шивээ-Овоо” ХК-ийн төв конторын дулааныг өөрийн харьяанд авч, нүүрсний үнийн зохих төлбөрийг харилцан тооцох журмаар төлж санхүүгийн чадавхаа тодорхой хувиар нэмэгдүүлэн ажилласан. 
Аймгийн ЭХЗЗ-д тооцоо судалгаатайгаар үнэ нэмэгдүүлэх саналыг уламжилсаны дагуу 2014 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 10 дугаар тогтоолоор дулааны үнийг төсвийн байгууллага 1м. куб-д 1400 төгрөг, аж ахуйн нэгж 1м. куб-д 950 төгрөг, айл өрх 1м.кв-д 400 төгрөг байхаар шинэчлэн тогтоосон. Үүний дагуу шинэчлэгдсэн үнэ тарифыг 2015 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс мөрдөн ажиллаж байна.
 Цэвэр усыг аймгийн засаг даргын 2009 оны 11 дүгээр сарын 06-ны А/385 тоот захирамжаар тогтоосон үнэ тарифаар түгээдэг. 
№    Нэр төрөл    Хэмжих нэгж    Үнэ
1    Цэвэр ус: Тоолууртай    М3    250
                     Тоолуургүй     Хүн     1500
2    Бохир ус: Тоолууртай    М3    150
                     Тоолуургүй     Хүн     400
Албан газар, аж ахуйн нэгжид
3    Цэвэр ус     М3    682
4    Бохир ус     М3    543
 
Байгууллагын санхүүгийн тайлан, балансыг улирал, жилээр хуулийн хугацаанд гаргаж холбогдох байгууллагуудаар хянуулан баталгаажуулсан.      2014-2015 оны санхүүгийн тайланд Аудитын газраас шалгалт хийж “Зөрчилгүй”, Нийгмийн даатгалын ерөнхий газраас санхүүгийн баримтанд шалгалт хийж “Зөрчилгүй” гэж дүгнэгдсэн.   
 2015 онд борлуулалтын орлогын төлөвлөгөө 299 881,3 мянган төгрөг байснаас биелэлт 329 354,2 мянган төгрөг болж, төлөвлөгөөг 9,8 хувиар давуулан биелүүлсэн. Өмнөх жилийн мөн үеийнхтэй харьцуулахад борлуулалтын орлогыг 46,7 хувиар нэмэгдүүлсэн байна.
2015 оны жилийн эцсийн байдлаар борлуулалтын орлого 329 354,2 мянган төгрөг, зардал 390 164,0 мянган төгрөг, алдагдал  60 809,7 мянган төгрөг болж, өмнөх оны алдагдлын хэмжээг 31,6 хувиар бууруулсан. Нийт өр төлбөр 31 709 213 төгрөг, дансны авлага 55 283 742 төгрөг байна.
Аж ахуйн нэгж байгууллагаас хуримтлагдсан өр төлбөртэй Супермаркетыг   харьяа шүүхийн байгууллагад хандаж 2,500,000 төгрөгийн өр төлбөр барагдуулсан. Авлага бууруулах талаар орон нутгийн төсвийн байгууллагуудад удаа дараа албан тоот, мэдэгдэл хүргүүлж байгаа боловч улс орны эдийн засгийн хүнд байдал, төсвийн байгууллагын мөнгөн урсгалын дутагдал зэрэг нь ихээхэн нөлөөлж байна. Үүнээс шалтгаалан жилийн эцсээр Татвар, НДШ, “Шивээ-Овоо” ХК-д өр төлбөртэй гарсан.
3.    ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ХҮРЭЭНД ХИЙГДСЭН АЖЛУУД:
2015 онд сумын орон нутгийн хөгжил сангийн хөрөнгө оруулалт, төсөл, хөтөлбөр арга хэмжээний хүрээнд:
•    26 586 592 төгрөгийн өртөгтэй сургуулийн гадна бохир зайлуулах шугам,
•    93 071 585 төгрөгийн өртөгтэй  эрүүл мэндийн төвийн шугам хоолой,
•    15 сая төгрөгийн өртөгтэй уурын зуухыг өргөтгөх ажлын зураг төсөв,
•    7 сая төгрөгийн үнэ бүхий өргөх станцын барилгын засвар, тоног төхөөрөмж суурилуулалтын ажлын зураг төсөв,
•    9,5 сая төгрөгийн өртөгтэй зуухны туслах тоног төхөөрөмжийн урсгал засварын ажил,
•    9,5 сая төгрөгийн үнэ бүхий зуухны барбаны урсгал засварын ажил,
•    9,9 сая төгрөгийн үнэ бүхий нүүрсний авто машины моторыг шинээр худалдан авах зэрэг ажлуудыг гүйцэтгүүлэн хүлээн авч, данс бүртгэлд бүртгэж авсан.
Аймгийн Мэргэжлийн хяналтын газраас Өргөх станцын барилгад 2012 онд хийсэн шалгалтаар эрсдэлтэй, засвар хийх шаардлагатай гэсэн дүгнэлт гаргасан. Энэ байдлыг сумын ИТХ-аар хэлэлцүүлж барилгын ажлын зураг төсөв, засвар, ус цэвэршүүлэх төхөөрөмжийн суурилуулах ажлын хөлсийг ОНХС-ийн 2015 оны хөрөнгө оруулалтаар 140 сая төгрөг тусгуулсан. Мөн 2015 оны ЭЗН-ийг хөгжүүлэх үндсэн чиглэлд оруулан батлуулсан.
•    2015 онд хийгдсэн зуухны засварын ажлыг 8-9 дүгээр сард хийж дуусган, хүлээн авсан. 
•    ОНХС-аас 9,9 сая төгрөгийн өртөгтэй авто машины моторыг 2015 оны 12 дугаар сарын 27-нд хүлээн авсан. 

4.    ЗУУХНЫ ТОНОГ ТӨХӨРӨМЖ, ЦАХИЛГААН ТОНОГЛОЛЫН ЗАСВАР, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТАЛААР: 
•    Зуухны гадна болон дотор талын гэрэлтүүлгийг шинэчилж сайжруулсан.
•    Цахилгааны шитийг тус бүрд нь засварлаж автомат пускателийг сольсон.
•    Амралтын болон халуун усны өрөөний гэрэлтүүлэг, тоноглолыг бүрэн шинэчилж засварласан.  
•    2, 3-р зууханд их засвар хийсэн.
•    Өргөх станцад насососнуудын шарик, зөөлөн холбоо, сальник болон бусад тоноглолуудад засвар үйлчилгээ хийгдсэн.
•    Зуухны туслах тоног төхөөрөмжүүдэд тосолгоо, засвар үйлчилгээ хийсэн.
Ээлжийн засварчид 24 цагийн турш албан байгууллага, аж ахуйн нэгж, айл өрх, ард иргэдээс ирсэн дуудлагыг 95406417 дугаарын утсанд хүлээн авч засвар үйлчилгээг түргэн шуурхай, чанартай хийж гүйцэтгэдэг.
Мөн иргэдийн санал хүсэлт, өргөдөл гомдлыг амаар болон бичгээр хүлээн авч зохих албан тушаалтнаар шийдвэрлүүлэн хариуг тухай бүрд нь өгдөг.
Сумаас зохион байгуулдаг “Нээлттэй хаалганы өдөрлөг”-өөр байгууллагынхаа үйл ажиллагаа, үйлчилгээний талаар иргэдэд мэдээлэл, сурталчилгаа, таниулга хийж тэднээс үйлчилгээний чанар хүртээмж, сэтгэл ханамжийн судалгаа авдаг.
5.    ДОТООД СУРГАЛТ, НИЙГЭМ СОЁЛЫН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД:
•    Өмноговь аймагт ХАБЭА-н чиглэлээр зохиогдсон 5 хоногийн сургалтанд  инженер суусан.
•    Архивын улсын үзлэгтэй холбоотой архив, албан хэрэг хөтөлөлтийн сургалтанд бичиг хэргийн ажилтан хамрагдсан. 
•    Ажилчдынхаа ажлын ур чадвар, дадлага туршлагыг сайжруулах үүднээс аймаг, сумаас зохион байгуулж буй сургалт, семинар, уулзалт ярилцлаганд  ажилчдаа тогтмол хамруулдаг.
•    Мөн боловсон хүчний мэдлэг, ур чадварыг ахиулах зорилгоор мэргэжил дээшлүүлэх сургалтанд хамрагдах боломжийг олгодог.
•    Шинээр орсон ажилчдад аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгч, ХАБЭА-ын сургалтанд хамруулдаг.  
2015 оны 01 дүгээр сараас “Шилэн дансны хууль” хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан манай байгууллага “ilchlegshivee.gov.mn” нэртэй вэб сайттай болсон. Тухайн вэб сайтанд санхүүгийн орлого, зарлагын бүхий л мэдээллийг байршуулж ил тод байдлыг эрхэмлэн ажиллаж байна.
Байгууллагыг камержуулснаар учирч болзошгүй осол гэмтлээс урьдчилан сэргийлж, харуул хамгаалалтыг улам сайжруулсан.    
Байгууллагын харьяалалд байдаг ахмад настнуудад жил бүрийн “Ахмадын баяр” болон “Цагаан сар”-аар хүндэтгэл үзүүлж, гарын бэлэг гардуулдаг.
Мөн гэр хороололд амьдардаг 6 ажилтантанд тус бүр 2тн нүүрс олгосон.
Байгууллага хамт олноороо сумаас зохиогдсон “Шагайн наадгай” уламжлалт зан үйлээ сурталчилан таниулах өдөрлөгт оролцож 2-р байр, аймгийн дулааны байгууллагуудын хооронд зохиогдсон спортын наадамд 2-р байр, аймгийн засаг даргын нэрэмжит “Спортын бага наадам”-д хамт олноороо тус тус амжилттай оролцсон.
Цаашдын зорилт. Хөдөлмөрийн эрүүл аюулгүй орчныг бүрдүүлэх, Хүний нөөцийн тогтвортой байдлыг хангаж, ажилчдын мэдлэг ур чадварыг дээшлүүлэх сургалтад тогтмол хамруулж, хэрэглэгчдийг чанартай дулаан, цэвэр усаар хангаж ажиллана.
Тулгамдаж буй асуудал: Шивээговь сумын хүн ам өсөн нэмэгдэж байгаатай холбогдон барилга байгууламж шинээр баригдаж халаалт, дулаан авах айл өрх, албан байгууллага өдрөөс өдөрт нэмэгдэж байна. Үүнийг даган зуухны ачаалал нэмэгдэж, цаашид техник технологийн хүчин чадлаа нэмэгдүүлэх зайлшгүй шаардлага бий болоод байна.
Мөн бохир усыг цэвэрлэх байгууламж байхгүйгээс сумын цэвэр усны эх үүсвэрээс 600 метр газарт бохир усыг ил задгайгаар зайлуулж байна. Уг асуудалд аймгийн Мэргэжлийн хяналтын газраас Шивээговь сумын бохир усны системд цэвэрлэх байгууламж бариулах асуудлыг шийдвэрлэх мэдэгдэл өгсөн.
Тиймээс бохир усны бага оврын цэвэрлэх байгууламж барих шаардлагатай  байгаа тул шийдвэрлэж өгнө үү.



Тайлан бичсэн: “Илчлэг-Шивээ” ОНӨҮГ-ын

ЗАХИРАЛ                          Т.БАТ-ОЧИР

ATG.jpgCSC.jpgGSA.jpgON.jpgUIH.jpgZasag.jpgerunhiilugch.jpg